Хэнтий аймгийн Баянмөнх сумын ИТХ

Хэнтий аймгийн Баянмөнх сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв

"Дулаан БИНХурал боллоо."

2015-06-15

Дулаан БИНХурал боллоо.

2015 оны 06 –р сарын 15-ны өдрийн 11:00 цагт Сумын соёлын төвд хурылн ирц 78%-тайгаар  Дулаан багийн ИНХурлаар доорх асуудлуудыг хэлэлцлээ.
1.Багийн засаг даргын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх
2.2014 оны ОНХСангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр  төсөл арга хэмжээний тайлан, 2015 оны худалдан авалтын төлөвлөгөөг иргэдэд  танилцуулах
3. 2016 онд ОНХСангийн хөрөнгөөр санхүүжүүжигдэх төсөл арга хэмжээний саналыг эрэмбэлэх
4.”Дулаан -3” өдөрлөгийн товыг тогтох.
5.2016 онд хуц, ухна маллах малчинг сонгох
6.Өвөлжөө,хаваржаа  шинээр эзэмших иргэдийн хүсэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэх
7.2016 онд шинээр гаргах худаг,засварлах худгийн газрыг хэлэлцэх
8.Тариалангийн зориулалтаар газрыг эзэмших шийдвэр гаргах
9.2015 оны ОНХСангийн хөрөнгөөр засварлах кашка худгуудыг хаана аль худгийг засварлахыг хэлэлцэх
10.Цаг үеийн ажлын талаар
11.Ээлжийн малыг заазлах
Иргэд багийн засаг даргын 2015 оны эхний хагас жилийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонсож хангалттай гэсэн үнэлгээг өгөв.
2016 оны ОНХСангийн санхүүжилтээр хэрэгжих төсөл арга хэмжээнд :
1.Нийтийн байгууламж,байгаль хамгаалах дэд бүтцийн чиглэлээр хэрэгжих төсөл, арга хэмжээгээр 28 санал
2.Бэлчээрийн МАА, бэлчээрийн эрсдэл,ХАА-н чиглэлээр  хэрэгжих төсөл, арга хэмжээ -8 санал тус тус  эрэмбэлэгдсэн.Дээрх  хэлэлцэх асуудлаас 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах тариалангийн болон өвөлжөө,хаваржааны эзэмшлийг хэлэлцэх асуудлыг 7-р сард  дахин БИНХурал үарлаж шийдвэр гаргахаар тогтлоо.
“Дулаан-3”өдөрлөгийн арга хэмжээгээр бүлгүүдийн дунд сүү цагаан идээний үзэсгэлэн,мөн багийн бренд бүтээгдэхүүн шалгаруулах, бөх барилдах, 2 насны морь уралдах , эсгий хийх монголын уламжлалт арга технологи зэрэг арга ажиллагааг иргэдэд сурталчилан таниулах,бусад спорт урлагийн хэмжээ зохион байгуулж ажиллахаар тогтов.
БИНХурлаас гаргасан шийвдэрийн дагуу өдөрлөг арга хэмжээний зохион байгуулалталтын ажлыг БИНХ-ын дарга ,тэргүүлэгчид багийн засаг дарга тойргоос сонгогдсон төлөөлөгчид хамтран зохион байгуулахаар шийдвэрлэлээ.


Мэдээ бэлтгэсэн:Иргэний танхимын ажилтан П.Оюундэлгэр


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%