Хэнтий аймгийн Баянмөнх сумын ИТХ

Хэнтий аймгийн Баянмөнх сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв

“Залуучуудын чуулга уулзалт 2015 “

2015-06-23


“Залуучуудын чуулга уулзалт 2015 “ болж өнгөрлөө.

“Залуучуудын чуулга уулзалт 2015 “ болж өнгөрлөө.06-р сарын 22-ны өдөр буюу Даваа гарагт залуучуудын чуулга уулзалт боллоо.Хурлыг нээж Тамгын газрын дарга Б.Бэх-Очир ,засаг даргын орлогч Д.Ганзориг болон залуучуудын холбооны дарга Ц.Нандинчимэг нар үг хэлэв.Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга М.Цэнгэл урилгаар оролцож “Та үүнийг мэдэх үү?” сургалтыг хүрэлцэн ирсэн залуучуудад хийж сонирхолтой яриа өрнүүлсэн бөгөөд чуулга уулзалт гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнээр үргэлжлэв. Гар бөмбөгийн тэмцээнд 9 баг оролцож  С.Бадамгарав ахлагчтай баг тэргүүн байр, Э.Сайнбаяр ахлагчтай баг дэд байр,Б.Мөнхбаяр ахлагтай баг гутгаар байранд шалгарсан бол 3-ын эсрэг 3 сагсан бөмбөгийн тэмцээнд 9 баг тамирчид оролцож амжилттай болж өнгөрлөө.Тэргүүн байранд  М.Санчирхүү ахлагтай баг,дэд байранд А.Болоржаргал ахлагчтай баг,гутгаар  байранд Б.Золжаргал ахлагтай багууд тус тус шалгарлаа.Залуучуудын чуулга уулзалт  19 цагаас Соёлын төвд  урлагийн тоглолтоор үргэжлэн  үдэш нийтийн бүжгээр өндөрлөв. Ийнхүү нэгэн өдрийг залуучууд  хоорондоо өрсөлдөж ,урлагийн  тоглолт үзэж ,сонирхолтой сургалтанд сууж, дуулж бүжиглэн хөгжилтэй өнгөрүүллээ.


Мэдээ бэлтгэсэн: Иргэний танхимын ажилтан П.Оюундэлгэр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%