Хэнтий аймгийн Баянмөнх сумын ИТХ

Хэнтий аймгийн Баянмөнх сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв

Төрөлх сургуулийн түүхт 80 жилийн ой 09-р сарын 12,13-ны өдрүүдэд болно.

2015-04-29

 Төрөлх сургуулийн түүхт 80 жилийн ой 09-р сарын 12,13-ны өдрүүдэд болно.
    Сургуулийн түүхт 80 жилийн ойг угтан хийж байгаа дараагийн ажил бол ЕБСургуулийн хамт олон  2015 оны 04-р сарын 15-аас эхлэн төгсөгчдийг  хүлээж авсан бөгөөд 1-6 төгсөлтийг 04-р сарын 15нд , 04-р сарын 29 буюу өнөөдөр 12 цагт 13-18-р төгсөлтийг  сургууль дээрээ хүлээн авч хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.Үүнд төгсөгчдийг мөнгөн хонхны дуунаар угтан авч,дурсамж хичээлд суулган,дурсгалын зураг татуулж улмаар авьяаслаг суралцагчдын урлагийн тоглолт үзүүлэн хүндэгтгэлийн цайллагаар үргэлжилж байна.
4-р сарын 30-нд 1977-1982 оны 7-12-р төгсөлтүүд
05-р сарын 07-нд 1989-1994 оны 19-24-р төгсөлтүүд
05-р сарын 14-нд 1995-2000 оны 25-29-р төгсөлтүүд
05-р сарын 21-нд 2001-2006 оны 30-35-р төгсөлтүүд
05-р сарын 28-нд 2007-2014 оны 36-43-р төгсөлтүүдийг хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Сургуулийнхаа шатаар гүйлдэх гэж ирээрэй
Суудаг ширээндээ тухлах гэж ирээрэй
Сурагч насаа дурсах гэж ирээрэй
Сумынхаа сургуулийг санан дурсан ирээрэй.

                                         
                             Мэдээ бэлтгэсэн:Иргэний танхимын ажилтан П.Оюундэлгэр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%