Хэнтий аймгийн Баянмөнх сумын ИТХ

Хэнтий аймгийн Баянмөнх сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв

ЕБС 80 жилийн ойгоо угтан улаан хивсний баяр,хүндэтгэлийн арга хэмжээг зохион явууллаа.

2015-03-13

ЕБСургуулиас 80 жилийн ойгоо угтан улаан хивсний баяр
хүндэтгэлийн  арга  хэмжээ зохион явууллаа.
Улаан хивсний ёслол 2015 оны 03-р сарын 13-ний 14 цагт Соёлын төвд эхлэв.Уг ёслолд сумын  мянгат малчид,ИТХ, ЗДТГ, багийн дарга нар,алтангадас клуб,эмэгтэйчүүдийн зөвлөл,залуучуудын холбоо ,үндэсний бөхийн холбоо, шагайн товчооо гээд төрийн болон төрийн бус байгууллаг, аж ахуй нэгж албан байгууллагууд  оролцлоо.Сургуулийн багш нар, оюутан багш нар, сурагчид хүрэлцэн ирсэн зочидод урлагийн тоглолтоор бэлэг барьлаа.Тоглолт өндөрлөхөд ЕБСургуулийн захирал В.Энхжаргал нээж үг хэлж ,сургуулийн түүхээс танилцуулав.Түүхт 80 жилийн ойгоо угтан ном бүтээж байгаа 70% явж байгааг дуулгав.Уригдан ирсэн зочид сургуулийнхаа түүхт 80 жилийн ойд зориулан хандив өргргөв.
Шагайн товчоо - 100.000 төг ямаа, хаан банк - 200.000 төг ,эмэгтэйчүүдийн зөвлөл 80.000 төг, залуучуудын холбоо 80.000 төг,алтангадас клуб 3 хонь,ИТХ,ЗДТГ – нэг өдрийн цалин ,Баянбулаг багийн мянгат малчид Г.Ганбат 1 сая төг,С.Баянмөнх,Б.Бат-Эрдэнэ,Б.Батсуурь нар бөхийн бай шагнал, Ш.Сүхбаатар – 5 хонь,З.Төмөрмөнх – 500.000 төг,Т.Энхболд – 800.000 төг ууцны хонь,Б.Сайнбилэг 300.000 төг Хэрлэн багийн мянгат малчид М.Мөнхболд 300.000 төг 100л айраг, Х.Тэгшээ – 2,500,000 төг ,В.Болорхүү 1 сая төг Дулаан багийн мянгат малчид Л.Долгор, Л.Дулам, С.Ганхуяг,С.Батзаяа, Ж.Пүрэвчулуун, Л.Оюунбаатар, Э.Мөнхмагнай нар хурдан морины бай шагналыг даана гэдгээ амлав.Б.Сайнбилэг,Л.Долгор, Азхүү нар хуран цугласан зочидод зориулан ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.Энэхүү улаан хивсний ёслол нь суманд анх удаа зохион байгууллагдаж байгаагаарай  содон байлаа.


Мэдээ бэлтгэсэн:Иргэний танхимын ажилтан П.Оюундэлгэр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%