Хэнтий аймгийн Баянмөнх сумын ИТХ

Хэнтий аймгийн Баянмөнх сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв

Бүсгүйчүүд

2015-03-11


Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв.

Олон улсын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн зөвлөлөөөс нийт бүсгүйчүүдийнхээ дунд гар бөмбөгийн тэмцээн болон бүсгүйчүүд тэмцээнийг 3-р сарын 08-нд зохион явууллаа.Гар бөмбөгийн тэмцээнд Баянбулаг багийн бүсгүйчүүд гутгаар байр, Улаан-Эрэг багийн бүсгүйчүүд дэд байр, Дулаан багийн бүсгүйчүүд тэргүүн байранд шалгарсан юм.
Үдэш 20 цагаас соёлын төвд "Бүсгүйчүүд" тэмцээн болсон бөгөөд нийт 4 баг оролцлоо. Ахмад багш О.Цэрэннадмид, багш И.Эрдэнэтогтох, ИТХ-ын дарга Ц.Болдбаатар нар шүүн явууллаа.Мэндчилгээ, ардын аман хэллэг,үйл оёх, урлагийн номер, оюун ухаан сорих, монгол үндэсний хувцас, чимэг зүүсгэлтэй хос гэх мэт төрлүүдээр өрсөлдсөн бөгөөд гутгаар байранд Хэрлэн багийн бүсгүйчүүд, дэд байранд Дулаан багийн бүсгүйчүүд, тэргүүн байранд Баянбулаг багийн бүсгүйчүүд шалгарлаа.4 багийн тэргүүлэгчид идэвх санаачлагатай байж багийн бүсгүйчүүдээ өргөнөөр хамаруулан оролцууллаа.Ийнхүү Баянмөнх сумын бүсгүйчүүд нэгэн үдшийг уралдаан тэмцээн,дуу хууранд умбан сайхан өнгөрүүллээ.


Мэдээ бэлтгэсэн:Иргэний танхимын ажилтан П.Оюундэлгэр


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%