Санхүүчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв.
12 дугаар сарын 12-ны өдөр олон жил санхүүгийн албанд ажиллаж ирсэн ахмад ,дунд ,залуу үеийн санхүүчид санхүүчдийн өдрөөр уулзалт,ярилцлага хийж нэгэн өдрийг санхүүгийн ажил үүргийн талаар харилцан ярилцаж өнгөрүүллээ.Тухайн өдрийн үйл ажиллагааг нээж ИТХ-ын дарга Ц.Болдбаатар нээж үг хэлэв.Тус өдрийн арга хэмжээнд өнөөдөр санхүүгийн албанд ажилаж байгаа залуучуудаас ахмад санхүүчиддээ гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүллээ.Нийт санхүүчдийнхээ дунд Тататунгаа тэмцээнийг зохион явуулав.Орон нутагт 25 дахь жилдээ нягтлан,няравын ажлыг гүйцэтгэж байга,банк санхүүгийн тэргүүний ажилтан Чойжил овогтой Баярмаа нь тус албаны хүндэт тэмдэгээр шагнагдав.ИТХ-аас ахмад санхүүч Х.Ганбаатар,Ч.Баярмаа нарт дургалын зүйлээр шагнаж урамшуулав.Мөн байгууллага бүр өөрийн харьяа санхүүгийн ажилтан нарт энэ өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлж дурсгалын зүйл гардууллаа.Ийнхүү санхүүчдийн өдрийг орон нутагт тэмдэглэн уулзалт,ярилцлага,бусад арга хэмжээг зохион байгуулсан явдалд нийт санхүүчид баярлаж талархаснаа илэрхийлж байлаа.
Мэдээ бэлтгэсэн:Иргэний танхимын ажилтан П.Оюундэлгэр